Вебсайт хийлгэхээр хандаж буй хүмүүсийн ихэнх нь түүний зорилго, чадамжийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Ийнхүү зорилгоо бүрэн дүүрэн ойлгоогүйгээс үүдэн вебсайт хөгжүүлэлттэй холбоотой гарах мөнгөн дүнг хөрөнгө оруулалт бус зардал гэж үзэх хандлага их ажиглагддаг. Тийм ч учраас надтай холбогдож буй хүмүүсийн ихэнхи хувь нь хэдхэн зурагтай хэдэн тексттэй вебсайт хэдээр хийх вэ? хэмээн асуудаг. Харин би зүгээр л зураг тексттэй вебсайт хийхээс илүүтэй хүчин чадлыг нь 100 хувь ашигласан вебсайт хийлгэхийг эргүүлэн санал болгодог. Вебсайтаа хөгжүүлэхээр гаргаж буй мөнгөн дүнг зардлаас илүү ирээдүйд эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт байлгахад анхаарах хэрэгтэй.
Хэрэв та бизнесийнхээ зарим нэгэн өчүүхэн хэсгийг ч гэсэн вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг. Одоо вэб сайт гэдэг нь бизнесийн салшгүй нэгэн хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.
Энэ бол манай компани руу хандаж буй бүх хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт юм. Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь бизнесийн салбар, вэб сайтын бүтэц, зорилго, технологи, төрөл, агуулга, агуулгыг дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг.